Элтен Товер
Элтон товер зочид буудал Английн баруун хойд хэсэгт Staffordshire-ийн зүрхэнд үзэсгэлэнт сайхан хөдөөд байрладаг. Элтон товер нь Британы хамгийн гайхалтай сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгээс ганц минутийн зайтай. Зочид буудал нь парк шиг зочидод хөгжилтэй, гайхалтай, сэтгэлд нийцсэн амралтыг өнгөрүүлэх аз завшааныг олгодог.
Та зочид буудалруу орох үед тааз хүртэл сунасан нисдэг машин болон эртний ачаа тээшээр хийгдсэн баганан ер бусын хүлээн авах ширээ таны анхаарлыг хамгийн эхэнд татна. Зочид буудал нь мөн гайхалтай маш өргөн хүрээтэй сэдэвчилсэн өрөө болон зочид буудлын өрөөг санал болгодог. Дэлхийн хамгийн шилдэг хайр дурлалын өрөө байж болох Арабын шөнө болон хөөсөрсөн кока коланы үйлдвэрлэлийн өрөө, Cadbury-ийн шоколадан унтлагын өрөө, судлаачийн өрөө, цэцэрлэгийн өрөө, Петр туулайны өрөөнүүд нь энд багтдаг. Бүх унтлагын өрөө болон бусад өрөөнүүд нь угаалгын өрөө, цай ба кофе чанах төхөөрөмж, телевизийн хмймэл дагуул болон нялх хүүхэд уйлахыг сонсох төхөөрөмжүүдтэй.
Та Элтен товер буудалд хэзээ ч уйдахгүй, цаг агаар нь хүйтэн эсвэл бороотой байдаг. Паркд сонирхолтой өдрийн дараа Pirate-ийн Lagoon дахь усан санд алжаалаа тайлах боломжтой. Хүүхдүүд Pirate Bill-ийн клубт элссэнээр шинэ найзуудтайгаа хамт тоглох, хамт зураг зурах болон Pirate Bill-ээр хөрөг зургаа зуруулах аз завшааан тохиодог.
Dragon bar болон Captair-н bar гэдэг зочид буудлын 2 бар нь 2-уулаа орой бүр кофе болон коктелийг таны амралтанд зориулж санал болгохоос гадна Нууц цэцэрлэг ресторан нь дэлхий дээрх хамгийн амттай хоолыг танд санал болгодог.
Элтен Товер бол жилийн аль ч цагт гэр бүлээрээ амралтаа өнгөрүүлэхэд яг тохирсон газар бөгөөд харин 3-р сарын дундаас 10 сар хүртэл ажилладаг гэдгийг битгий мартаарай. Дахин сануулахад Элтен Товерийн ид шид хэзээ ч дуусахгүй, харин захиалгаа эрт өгөөрэй. Таны төлбөрийн үйл явц үнийн дүнг шалгах болохыг анхаарна уу.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment