БИЛЛ ГЕЙТС
Хүн бүр Билл Гейтсийн тухай сонссон, дэлхийн хамгийн алдартай баячуудын нэг юм. 1975 онд найзтайгаа хамтарч бизнесээ эхэлсэн ба дэлхийн томоохон компьютерийн программ хангамжийн компани Microsoft- г байгуулсанаар Гейтс 31 насандаа дэлхийн залуу тэрбумтан болсон.
Түүний бүтэн нэр нь 3-р Виллям Хенри Гейтс ба АНУ- ын Сейтли-д 1955 оны 10-р сарын 28-нд төрсөн. Сургуульд байхдаа Билл маш их ухаантай гэдгээ харуулсан ба ялангуяа математик болон ШУ-д дуртай байсан. Түүний эцэг эх түүнийг Lakeside- руу явуулахаар эрс шийдсэнээр тэр анх хувийн сургуульд компьютеруудыг хэрэглэж эхэлсэн. 13 настайдаа Билл Гейтс сургуулийн найз Паул Аллентай бүх цагаа хичээлийн оронд программ бичих болон компьютерийн тухай сурахад зарцуулсан.
1973 онд сургуулиа төгссөний дараа Билл Америкийн хамгийн алдартай их сургууль Харвардруу явсан. Дараа жил нь тэр Паул Аллентай дэлхийн анхны microcomputer-уудын нэг болох Altair-н ажиллах программ бичсэн. Гейтс 1975 онд Харвардыг орхиж 2 найзтайгаа Microsoft-г эхэлсэн. Их сургуулиа төгсөхөөс нэлээд өмнө Microsoft хүнд боловч амжилттай бизнесс байсан. Тэр цагаас хойш компани нь өсөн дэвжсээр үйлдвэрлэсэн PC программ хангамжаараа толгойлох болсон. Түүний амжилтын гол шалтгаан нь маш их чин хүсэл эрмэлзэл болон ажилсаг зантай нь холбоотой. Түүний ихэнх цаг жирийн хүний амьдралаас өөр байсан ба 1994 онд Microsoft-ийн ажилтан Melinda French-тэй гэрлэсэн ба 1995 онд шилдэг борлуулалттай ном болох “ The Road Ahead ” номоо бичсэн.
Билл Microsoft-н олон зүйлсийн талаар бодоход ихэих цагаа зарцуулж байсан. “ Тэдгээр олон дадлага туршлага надад байгаагүй ч би ажлаа хийх дуртай” гэж тэр хэлсэн. Тэр амрах зуураа оньсого таах, гольф тоглох болон ШУ-ы тухай унших дуртай. Тэр баян хүн, түүний амьдрал энгийн, өөртөө болон гэрийхэндээ цаг зарцуулдаг. Бусдад тусладаг, маш их өглөгч өгөөмөр хүн юм. Тэр аль хэдийнээ их хэмжээний мөнгийг хүмүүнлэгийн байгууллагад хандивласан ба бараг бүх хөрөнгөө тэтгэвэрт гарсан хүмүүст бэлэглэх төлөвлөгөө гаргажээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment