Ядуугаас баян руу
Лиза Смайт бол Британы алдартай дуучин юм. Түүний инээмсэглэсэн төрх Олон Улсын сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэж байгаа ба мөн жил бүр тэр олон өөр газраар аялж дэлхийн өнцөг булан бүрд байгаа сая сая шүтэн бишрэгчиддээ тоглолтоо хүргэдэг.
Хэдий тийм ч Liverpool-с төрсөн гялалзаж буй залуу одын хувьд түүний амьдрал нь маш өөр байсан юм. “Найман настай байхдаа би эцэг эх болон 3 ахтайгаа жижиг нийтийн байранд амьдардаг байсан. Маш их давчуу зай багатай! Бидэнд их мөнгө байхгүй, тиймээс би орон нутгийн эмнэлэгт цэвэрлэгчээр ажиллаж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн хүргэдэг байлаа. Би хуучин хувцасны дэлгүүрээс хувцас худалдаж авдаг байсан. Би тэр үед овоо махлаг байсан, яагаад гэвэл чипс, шоколад идэх дуртай. Чөлөөт цагаараа коллежийн найрал дуунд дуулна эсвэл далайн хөвөөгөөр алхдаг байсан. Би клубт явж чаддаггүй учир нь их үнэтэй. Гэсэн ч би радио маш их сонсдог байсан. Би бүх поп дуунуудын үгийг сурдаг бас хүмүүс намайг хөлсөөр тоглолтонд дуулуулдаг байсан. Манай найзууд миний дуунд маш их дуртай, тиймээс тэд намайг дуу бичлэгийн компанид хуурцгаа явуулахыг ятгасан. Эдгээр нь бүгд миний одоогийн амжилтын эхлэл байсан юм. Гурван 7 хоногийн дараа тэр компианаас надад хариу ирж миний амьдрал бүхлээрээ өөрчлөгдсөн” гэж тэр ярилаа.
Өнөөдөр Лиза нөхөр болон залуу охинтойгоо Лондонгийн гадна том цэцэрлэгтэй том саруулхан байшинд амьдарч байна. Тэр одоо жингээ маш их хасаж байгаа, бас өөрийн загвар зохион бүтээгчийн хувцасаар үргэлж ганган дэгжин харагддаг. Тэр тусгай хоолны горим болон өдөр бүр гимнастикаар хичээллэж биеийн галбираа хадгалдаг. Тэр чөлөөт цагаараа театр эсвэл тоглолтонд явах дуртай.
Лиза Liverpool-д байснаас амьдралын хэв маяг нь маш их өөрчлөгдсөн. “Би өнөөдөр ийм маягаар амьдарч байгаадаа маш их азтай гэж боддог. Хэдий тийм ч энэ тийм амар биш, учир нь надад өмнө нь байсан шиг хувийн амьдрал байхгүй. Гэсэн хэдий ч би хайртай гэр бүл болон ирээдүйтэй ажилтай байна. Өөр надаас асуух зүйл байна уу? ” гэж тэр хэллээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment